광주가이드

의료소식

Эрүүл, аюулгүй намрыг өнгөрүүлэх урьдчилан сэргийлэх зөвлөмж

페이지 정보

등록자. 의료소식 댓글. 0
조회수. 16 작성일. 2026.10.16 [ 10:06 ]

본문

???? Намрын улиралд хачгаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлье!

Намрын улиралд гадаа үйл ажиллагаа явуулахдаа хачигт хазуулахаас сэргийлж, эрүүл мэнддээ анхаараарай!

Гадаа үйл ажиллагаа явуулсны дараа халуурах, арьсаар тууралт гарах зэрэг шинж тэмдэг илрэх, эсвэл хачигт хазуулсан хэсэгт хар өнгийн хатсан шарх буюу тав (가피) үүссэн тохиолдолд хачгаар дамжих халдварт өвчнийг сэжиглэн, эмнэлгийн байгууллагад яаралтай хандаж үзлэг, шинжилгээ хийлгээрэй.

БНСУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх газар намрын улиралд хачгаар дамжих халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор 8 дугаар сарын 26-наас 12 дугаар сарын 16-ныг хүртэл улсын хэмжээнд үслэг хачгийн тандалт, хяналт хийж байна.

✅ Эрүүл, аюулгүй намрыг өнгөрүүлэх урьдчилан сэргийлэх зөвлөмж

  • Гадаа үйл ажиллагаа явуулахын өмнө, явцад болон дараа нь урьдчилан сэргийлэх зөвлөмжийг сайтар дагаж мөрдөх.

  • Өвс, бут ихтэй газарт шууд суух, хувцсаа тайлж тавихаас зайлсхийх.

  • Гадаа үйл ажиллагаа дууссаны дараа хувцсаа сайтар сэгсэрч, угаах.

  • Гэртээ ирсний дараа усанд орж, биеэ шалган хачиг наалдсан эсэхийг нягтлах.

  • Халуурах, тууралт гарах, хачигт хазуулсан хэсэгт хар тав үүсэх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандах.

Эрүүл, аюулгүй намрыг өнгөрүүлэхийн тулд хачгаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өдөр тутамдаа хэрэгжүүлээрэй!

Чусон их сургуулийн эмнэлэг танд итгэлтэй, үнэн зөв эрүүл мэндийн мэдээллийг хүргэж байна.

???? Эх сурвалж: БНСУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх газар

32c625659a2f8e287868da7f953c714f_1792112696_9033.jpg
32c625659a2f8e287868da7f953c714f_1792112697_189.jpg
32c625659a2f8e287868da7f953c714f_1792112697_4654.jpg
32c625659a2f8e287868da7f953c714f_1792112697_8106.jpg
32c625659a2f8e287868da7f953c714f_1792112698_1253.jpg
32c625659a2f8e287868da7f953c714f_1792112698_4564.jpg
32c625659a2f8e287868da7f953c714f_1792112698_7384.jpg
 

댓글목록

등록된 댓글이 없습니다.